Онлайн салбарын худалдан авалтанд бодогдож байсан бонус онооны үйлчилгээ 2014 оны 11-р сарын 01-ны өдрөөс зогсож байгааг мэдэгдэж байна.
миний сагс (0)
ТЭДИ 4 давхар - Борлуулалтын дараах үйлчилгээ

E-Танхим
Борлуулалтын дараах үйлчилгээний төв

Хэрэглэгчид борлуулалтын дараах үйлчилгээний төвөөс үйлчилгээ авахдаа дугаар олгогч тусгай машинаас дугаар авч үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудын дээрх самбарт өөрийн авсан дугаар гартал хүлээнэ. Хүлээх зуураа тусгайлан тохижуулсан тохилог хүлээлгийн танхимд сууж зурагт болон рекламны дэлгэц үзэж, кофе ууж амрах, компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн танилцуулга үзэх, гар утасны брэнд дэлгүүрүүдээр үйлчлүүлэх, Нокиа фирмийн албан ёсны засвар үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх, гар утасаа үнэгүй түргэн цэнэглэгчээр цэнэглэж үйлчлүүлэх боломжтой.

Үйлчилгээний төрөл:

  • Гар утасны ашиглалттай холбоотой зөвлөгөө өгч, тохиргоо хийх
  • Гар утастай холбоотой аливаа нэмэлт тайлбар авах GPRS, MMS үйлчилгээний тохиргоо хийх
  • Mobimedia үйлчилгээний тохиргоо хийх
  • Сим карттай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх
  • Мобикартын үйлчилгээтэй холбоотой аливаа мэдээлэл өгөх болон санал гомдлыг хүлээн авах
Нокиа албан ёсны худалдаа, засварын төв

Финлянд улсын гар утасны Нокиа фирмийн албан ёсны худалдаа, засварын төв нь нийлүүлэгч байгууллагаас хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэж, мөн олон улсын стандартын шаардлагын дагуу засварын үйлчилгээг үзүүлж байна.
Утсыг задлалгүйгээр

  • Оношлох
  • Програм хангамж хийх
  • Сүлжээ тохируулах

Утсыг задалж оношлох

  • Програм хангамж хийх
  • Утсыг задалж сүлжээ тохируулах
  • Утасны үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрийн код, гэмтлийг тогтоох
  • Сүүлийн үеийн програм хангамжийг утсанд шинээр суулгаж өгөх өргөн боломжтой юм.
Гар утасны засвар үйлчилгээний төв

Мэргэжлийн үнэмлэх сертификат бүхий 30 орчим гар утасны засварчид төвлөрөн үйлчилж байна.

Үзүүлдэг үйлчилгээнүүд:

  • Бүх төрлийн гар утасны оношлогоо
  • Гар утасны Баталгаат засвар, үйлчилгээ
  • GSM-ийн системийн гар утасны код тайлах
  • Програмын гэмтэл оношлох
Гар утасны Брэнд дэлгүүрүүд
  • Бүх төрлийн оригналь гар утасны худалдаа
  • Дагалдах хэрэгслийн худалдаа
  • Nokia Брендийн гар утас

Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 09:00 - 20:00, Бямба 11:00 - 18:00, Ням 11:00 - 17:00