|
Нийлүүлэгч
|
"Увидас нэмэх" ХХК
|
| Ерөнхий мэдээлэл: |
Зохиолч: Farm frenzy-3
ISBN код: 978 99929 881 3 4
DDC: 794.8 З-792
|
| Танилцуулга: |
Хөдөө аж ахуйн сэдэвтэй бизнес тоглоом
Жижиг аж ахуй эрхлэгчдийн холбооны тэргүүний суудлыг мөнгөнд хэмэрхий шуналтай, хүнд сурталтан Оорсон эзлэсэн боловч тэдний санал, гуйлт хүсэлтийг сонсохоо байжээ. Мятрашгүй ажилсаг Дариа бүсгүй зовлонд унасан нөхдөө аврахаар тусламжийн гараа сунгана. Дэлхийн өнцөг булан бүрд очиж алдагдалтай аж ахуйнуудыг ашиг орлоготой болгох хэрэгтэй. Нийт 90 түвшин, аж ахуйгаа өргөжүүлэх асар олон боломжууд байгаа.
“Зугаатай ферм”-ийн түрүүчийн хувилбаруудад тэжээвэр шувууг заавал худалдаж авдаг байсан бол энэ удаа өөрсдөө өндгөө арчилж шувуу болгодог болсон. Хорлонтой амьтад аж ахуйг сүйтгэхээр дайрдаг. Тэднийг барьж аваад хот руу оруулан зарж болно, бүр зугаатай нь хэрвээ тэднийг багт наадмын хувцасаар хувцаслах юм бол үнэ нь 3 дахин нэмэгдэнэ! Энэ бол — таны эрхлэх бизнес!
Африк, Австрали, Антарктид, Өмнөд америк гээд хаа газар очсон ч фермер хүний бизнес ухаан, авхаалж самбаа, хөдөлмөрсөг чанар ямар амжилтанд хүргэж болохыг та судлаж мэдэх болно.
Үе шат бүрийг хэд хэдэн аргаар туулж, давж болно. Чөлөөтэй туршиж, тэвчээртэй тогловол таныг маш олон шагналууд, зугаатай өнгөрөөх цагууд хүлээж байна.
Урьд нь 14 хэлээр, хэд хэдэн үйлдлийн системд хувирган гаргасан энэ тоглоомыг “Цагаан бамбарууш” хэвлэлийн газар монгол хэлээр гаргаж байна.
“Зугаатай ферм”-ийн анхны хувилбар 2008 оны шилдэг тоглоомоор шалгарч байсан бол, хоёрдахь хувилбар нь 1 сая хувь борлогдсон, 3-р хувилбар нь 2009 оны 7 сарын 21-нд худалдаанд гарчээ.
Тоглоомын онцлог :
1. ✤ 5 өөр уур амьсгалын бүсийн 5 өөр аж ахуй
2. ✤ Шаардлага нь улам бүр өсөх 90 түвшин
3. ✤ 15 төрлийн амьтад
4. ✤ 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн
5. ✤ Сувд гургуул, цацагт хяруул, оцон шувуу, далайн морь зэрэг шинэ амьтад
6. ✤ Олон тооны сайжруулалт
7. ✤ Зураг дүрсний гайхамшиг, шинэ боломжууд
|
Хотод 1-2 цагийн дотор 2000 төгрөг
Орон нутагт 2 хоногийн дотор 5000-15000 төгрөг
ТӨСТЭЙ БАРАА
Blackberry утасны гэр
28,000
Монголын Нууц Товчоо шогол /Шар хайрцаг модон/
18,000
© 2007-2010 tedy.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Tedy болон tedy.mn худалдааны тэмдэгтүүд нь Ньютел ХХК ийн албан ёсны өмч болно.