Гол агуулга руу шилжих
tedy.mn tedy.mn

Сагс (0)

Сагс хоосон байна

Түгээмэл асуулт хариулт

Захиалга, төлбөр, хүргэлт, буцаалтын талаар худалдан авагчдаас хамгийн их асуудаг асуултууд болон тэдгээрийн хариулт.

Түгээмэл асуулт хариулт

Барааг сагсандаа нэмээд «Захиалах» руу орж нэр, утас, и-мэйл, хүргэлтийн хаягаа бөглөнө. Төлбөрийн хэрэгслээ сонгоод «Захиалах» товчийг дарна.

Захиалга баталгаажсанаас хойш 24–48 цагийн дотор хүргэнэ. Хүргэлтийн ажилтан хүргэхийн өмнө тантай утсаар холбогдоно.

Барааны нийт дүн 100,000₮ хүртэл бол 5,000₮, түүнээс дээш бол үнэгүй. Төлбөр таны хаягаас хамаарч захиалгын хуудсанд автоматаар бодогдоно.

Тийм. Захиалгыг тухайн аймаг руу явах унаанд тавьж илгээх бөгөөд унааны зардлыг хүлээн авагч өөрөө төлнө.

QPay, SocialPay, DigiPay, карт, дансаар шилжүүлэх болон Storepay, Lend.mn, Pocket, Sono-гоор хувааж төлөх боломжтой. Тухайн үед идэвхтэй хэрэгслүүд захиалгын хуудсанд харагдана.

Гүйлгээний утгад захиалгын дугаараа бичсэн бол бид төлбөрийг шалгаад баталгаажуулна. 48 цагийн дотор төлөгдөөгүй захиалга цуцлагдана.

Болно. Захиалга өгөхдөө «Байгууллага»-г сонгоод регистрийн дугаараа оруулна.

Захиалга хянах хэсэгт захиалгын дугаар болон захиалга өгсөн утсаа оруулбал захиалгын төлөв, явцыг харна.

Бараа хүргэлтэд гарахаас өмнө бидэнтэй утсаар холбогдож захиалгын дугаараа хэлбэл цуцлах, өөрчлөх боломжтой.

Агуулахад одоогоор байхгүй ч захиалж болох бараа. Бараа ирэх хугацааг тантай холбогдож мэдэгдэнэ. «Дууссан» төлөвтэй барааг захиалах боломжгүй.

Хүлээн авснаас хойш 24 цагийн дотор, хэрэглэгдээгүй, сав баглаа боодол нь бүрэн бол буцаах, солих боломжтой. Дэлгэрэнгүйг Буцаалт, баталгаа хуудаснаас үзнэ үү.